Олон амттан ширээ дүүргэн өрсөн шинэ жилийн баяр ард хоцорч, бүсгүй та турахаар шийдсэн үү. Тэгвэл “Чанасан өндөгний дэглэм”-ийг туршаад үзээрэй.
Өндөг, ногоо, жүржийн төрлийн жимс бүхий энэхүү дэглэм нь богино хугацаанд таныг мөрөөдөлдөө хүрэхэд туслах болно. Энэ дэглэмийн хамгийн чухал зүйл бол хангалттай хэмжээний ус уух явдал юм. Усыг хангалттай хэмжээгээр хэрэглэснээр хүний эс тэжээгдэж, хор нь гадагшилна.
Ингэхдээ өдөр бүр доод тал нь найман аяга ус уух нь чухал. Өлсгөлөнг бий болгодог гол шалтгаан нь ус дутагдсанаас болдог гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Уг дэглэмийн ачаар та хоёрхон долоо хоногийн хугацаанд 11 кг хаях боломжтой. Энэ хугацаанд хийжүүлсэн болон согтууруулах төрлийн ундаа, сахар, давстай бүтээгдэхүүн хэрэглэх хориотой.
Эхний долоо хоног
Даваа гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: 2 зүсэм сагаган талх, жимс
Орой: Тахианы мах, их хэмжээний салат
Мягмар гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Тахианы мах, ногоон ногооны салат
Орой: Чанасан өндөг хоёр ширхэг, ногооны салат ба ногоо
Лхагва гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Тослоггүй бяслаг, 1 улаан лооль, 1 зүсэм сагаган талх
Орой: Тахианы мах, их хэмжээний салат
Пүрэв гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: жимс
Орой: Тахианы мах, их хэмжээний салат
Баасан гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: 2 түүхий өндөг, чанасан ногоо
Орой: Грильд шарсан загас, их хэмжээний салат
Бямба гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: жимс
Орой: Тахианы мах, их хэмжээний салат
Ням гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Тахианы мах, чанасан ногоо, улаан лоолийн салалт
Орой: Чанасан ногоо
Хоёр дахь долоо хоног
Даваа гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: тахианы мах, их хэмжээний салат
Орой: 2 өндөг, салат, 1 амтат жүрж
Мягмар гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: 2 өндөг, чанасан ногоо
Орой: Грильд шарсан загас, их хэмжээний салат
Лхагва гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Тахианы мах, их хэмжээний салат
Орой: 2 өндөг, салат, жүрж
Пүрэв гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: 2 өндөг, тослоггүй бяслаг, чанасан ногоо
Орой: Тахианы мах, их хэмжээний салат
Баасан гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Яргай загасан салат
Орой: 2 өндөг, их хэмжээний салат
Бямба гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Тахианы мах, их хэмжээний салат
Орой: Жимс
Ням гараг
Өглөөний цай: Чанасан өндөг 2 ширхэг, 1 ширхэг жүрж
Өдрийн цай: Чанасан тахиа, ногоо
Орой: Чанасан тахиа, ногоо
Өдөр бүр дор хаяж 30 минут дасгал хийвэл дэглэм илүү үр дүнгээ өгнө.