Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.
АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагааг гацаанаас гаргах хоёр л гарц байгаа гэж үзэж байгаа юм байна. Тэрээр энэ талаар “Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө тарах. Энэ бол ард түмний хүсэн хүлээж буй зүйл болов уу гэж бодож байна. Үүнийг бид ирэх нэг дэх өдөр бүлгийнхээ хурлаар яриилцана. Хоёрдугаарт, өнөөдөр өргөн барьсан хуулийн гарц. УИХ дахь АН-ын бүлэг ирэх долоо хоногт бүлгийнхээ хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрээ гаргана. Энэ хуульд дутагдалтай зүйл байгаа юу гэвэл байгаа. Тэр нь УИХ-ын дархлаа суларчих вий гэсэн болгоомжлол байна” гэсэн юм.
1 comment
shaa muu xuvalz yu geed shv gelded bgan bre