УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байв. Гэтэл чуулганд нийт 35 гишүүн ирж ирц бүрдүүгүйн улмаас найм дахь удаагаа хойшиллоо. Он гарахаас өмнө хэлэлцэж шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Гэвч УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүэслтээ огцрох шаардлага тавьсан билээ. Уг шаардлагыг биелүүлэхгүй бол чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хэмээн бойкот зарласан. Үүнээс үүдэж гурван сайдын асуудал болоод нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэхгүй байгаа юм.