НИТХ-ын танхимд 15.00 цагт зарлагдсан ч хурал одоогоор эхлээгүй байна. Учир нь ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хурал эхлээгүй байна. Уг нь өглөө хурал зарлагдсан боловч МАН-ын УЗ болон тэргүүлэгчид хуралдаад оролцоогүй юм. Өнөөдрийн хуралдаанаар хотын даргын асуудлыг хэлэлцэх ёстой. МАН-ын УЗ-өөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Харин НИТХ хуралдаж МАН-ын УЗ-өөс гарсан шийдвэрийг хэлэлцэх ёстой байтал ийнхүү ирц бүрдээгүй байна.