Social Pay аппликейшнаар банкны бүх гүйлгээ хийж болно

2017-04-14 17:311min0
гүйлгээ

Энэ сарын 11-нд зах зээлд танилцуулсан Social Pay нь завгүй хүмүүсийн хамгийн ухаалаг шийдэл болсон аж.  Танилцуулснаас хойш хоёр өдрийн дотор Аpp Store-д хамгийн их татагдсан байна.

 Энэ  аппликейшнээр Facebook төдийгүй Twitter, и-мэйл болон утсан дээрээ бүртгэлтэй найзуудынхаа жагсаалтыг ашиглан гүйлгээ хийх боломжтой бөгөөд сошиалд байгаа хүмүүс рүү нэхэмжлэх илгээж болох аж.

Та аль ч банкны харилцагч байсан хамаагүй онлайн дансаа хураамжгүй нээлгэж, бүх төрлийн шилжүүлгийг ямар ч шимтгэлгүй  Social Pay аппликейшнаар хийж болох юм. Дашрамд дурдахад  “Social Pay” -ээр 100-1,000,000 төгрөгийн шилжүүлэг хийх боломжтой юм байна. Та Google, Аpp Store-оос татан аваарай.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй