Нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн мах худалдаалж байна. Үхрийн ястай махыг 5750 , хонины ястай мах 5400, ямааны ястай мах 4400 төгрөгөөр тус тус худалдаалж эхэлжээ. Мах худалдаалах эрхтэй 108 дэлгүүрт борлуулж байгаа аж. Мөн Дархан хотод 118 дэлгүүрт, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдаалж байгаа юм байна. Махны үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй байгаа юм.
Нөөцийн махыг худалдаанд гаргах “Мах” хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь махны үнийг тогтворжуулах юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг хавар 4-5 дугаар сараас эхлэн тухайн жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд хямд мах худалдаалж, махны үнийг барихын тулд урьд өвөл нь мах нөөцөлдөг болсоор удаж буй юм.