Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцох юм. Тодруулбал, 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзнэ.
Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Владимир Хинчегашвили, Шарип Шарипов, дэлхийн хошой аварга Гено Петриашвили, нэг түрүүтэй Георгий Кетоев, Хетик Цаболов тэргүүтэй олон шилдэг бөхчүүд зодоглохоор болов.