Маргааш (2018.12.05) МУИС-ийн номын санд “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт хэлэлцүүлэг болох гэж байна. Хуульчдаас санаачлан зохин байгуулж буй энэ хэлэлцүүлэг Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй, Авлига шиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж, Албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар ба хариуцлага, Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл, Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө зэрэг сэдвийн хүрээнд өрнөх юм байна.