Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Самбартай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ноцтой осол гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сум-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Волво” загварын ачааны автомашин онхолдож, нэг иргэн нас барж, хоёр иргэн эмнэлэгт хүргэгдээд байна. Уг ослын талаар өчигдөр (2018.12.02) 08:00 цагт мэдэгдсэн бөгөөд автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан хүн нас барсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ослын газарт ажиллаж 41 настай А /эрэгтэй/, 17 настай Э /эрэгтэй/ нарыг иргэд Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгт хүргэсэн байна. Харин 12:30 цагт 22 настай П /эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Иймд иргэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед зам тээврийн аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс хол замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна орон нутгийн замд хурдаа тохируулж, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн