НҮБ-аас дэлхий даяарх орон гэргүй хүмүүсийн талаарх глобал судалгааг хамгийн сүүлд 2005 онд явуулж, нийт хэдэн хүн байгааг тогтоосон. Тухайн үед дэлхий даяар 100 сая орчим орон гэргүй хүмүүс тоологдсон бөгөөд тэд бүгд гудамжинд амьдардаг хүмүүс юм. Мөн энэ судалгаагаар гудамжинд амьдардаггүй ч бусдын тусламж, дэмжлэг хэрэгтэй 1.6 тэрбум орчим хүн амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгааг тогтоосон байна.
1.“Дайны баатрууд”
Ийм аргаар мөнгө олдог гуйлгачдын бүлэг үндсэндээ хоёр ангилалд хуваагддаг. Тэд дайн тулаанд яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон дүр үзүүлнэ эсвэл цэргийн хувцас өмсч дуу дуулдаг. Дайн тулаанд оролцоод хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх гуйлга гуйгчид эх орноо хамгаалж яваад ийм болсон гэсэн дүр төрхийг хүмүүст харуулж, тэдний эх оронч сэтгэхүйгээр тоглон мөнгө салгадаг байна. Мэдээж хүмүүс биднийг л хамгаалж яваад ийм болсон хэмээн өрөвдөж мөнгө өгдөг. Тэгвэл хоёр дахь ангилал буюу цэргийн дүрэмт хувцастай дуу дуулж гуйлга гуйгчдын хувьд ямар нэгэн аргаар хуучирч муудан хэрэглэхээ байсан дүрэмт хувцас олж, цэргийн холбогдолтой хэдэн дуу цээжлээд л ажилдаа ордог. Хүмүүс тэднийг хүнд бэрхийг туулсан цэрэг эрс хэмээн итгэж, дуулж буй өрөвдөлтэй дуу болон сөөнгөтсөн хоолойнд нь уярдаг гэнэ шүү.
2.“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс”
Энэ ангиллынхан ихэвчлэн тэргэнцэр, таяг гэх мэт зүйлс хэрэглэдэг. Мөн хараагүй эсвэл дүлий хүн болж жүжиглэдэг. Гэвч үнэндээ тэд ямар ч хөгжлийн бэрхшээлгүй, бүр цоо эрүүл хүмүүс байх нь бий. Тиймээс та ийм хүмүүст мөнгө өгөх гэж байгаа бол шалгаж үзэхэд гэмгүй. Гэхдээ мэргэжлийн гуйлгачид яг л жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг аашилж, танд уурлаж мэдэх юм.
3.“Юмаа алдчихлаа”
Төмөр замын буудал, хот хоорондын автобусны зогсоол дээрээс энэ төрлөөр гаршсан гуйлга гуйгчдыг олж болно. Тэд ихэвчлэн гартаа цүнх, чемодан гэх мэт хол явж байгаа хүний дүр эсгэх агаад мөнгө, бичиг баримт гэх мэт чухал зүйлсээ хийсэн цүнхээ алдчихлаа, дээрэмдүүлчихлээ гэж хэлнэ. Ингээд буцах билет авахад мөнгө цуглуулж байна гэдэг. Мэдээж тэднийг дагуулж яваад билет худалдаж авч өгсөн ч таныг явсан хойгуур тэд билетээ кассанд буцаагаад мөнгийг нь авчихна. Тэгээд ч тэдэнд багахан хэмжээний алданги төлөөд билет буцаах юу ч биш. Ийм төрлийн гуйлга гуйгчдыг үнэн ярьж байгаа эсэхийг шалгахад бэрх. Үнэхээр таны өгсөн тасалбар эсвэл мөнгөөр галт тэрэг, автобусанд суугаад явбал та сая нэг итгэж болно.
4.“Залуухан ээжүүд”
Удахгүй нярайлах гэж байгаа ээжүүд гэх энэ ангилалд гол төлөв залуухан охид багтдаг. Тэд залуугаараа ээж болж байгаа байдлаараа бусдын анхаарлыг татаж мөнгө салгадаг. Түүнчлэн хүүхдийнх нь эцэг хаяад явчихсан эсвэл “арчаагүй архичин”-тай амьдардаг гэх байдлаар өөрийгөө өрөвдүүлдэг.
Танаас туслахыг гуйж, өрөвдөлтэй хоолойгоор ярьж, бүр уйлж ч мэднэ шүү. Энэ үед хүмүүс татгалзаж чадахгүй л болов уу. Тиймээс та туслахаар шийдсэн бол шалгаж үзээрэй. Хэрвээ жинхэнээсээ тэр жирэмсэн, хүнд байдалтай байвал тусалж болно. Харин таныг хуурч мэхлэх эсвэл нялх балчир хүүхэд тэврэн сууж, өвлийн хүйтэнд хүүхдийн эрхийг зөрчөөд дааруулаад сууж байвал даруй цагдаад мэдэгдээрэй.
5.“Амьтадтай гуйлга гуйгчид”
Амьтан ашиглан гуйлга гуйгчид байдаг. Тэд хүний хамгийн сайн анд нохойг ашиглах нь түгээмэл бөгөөд хайртай амьтан минь олон хоног юм идээгүй учир түүндээ хоол авч өгөхөд мөнгө өгч туслаач гэж хэлнэ. Эсвэл цаасан хайрцаг дээр ингэж бичсэн байна. Үүнийг харсан амьтанд хайртай хүмүүс туслахаас татгалздаггүй. Хүмүүс гуйлга гуйгчийг хэдий ядарсан ч амьтанд хайртай хүн байна гэж бодон тэр хоёрт хоёуланд нь хандив өгөх боловч үнэн хэрэгтээ хандив ихэвчлэн эзэнд л оногддог. Тиймээс тэднийг цагдаад мэдүүлэх хэрэгтэй.
6.“Өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд”
Бүгд ийм биш ч өвчтэй хүүхдийн нэр барьж гуйлга гуйгчид бий. Ялангуяа энэ төрлийн мөнгө олох ажиллагаанд эцэг, эх нь болж жүжиглэн оролцох хандлагатай байдаг. Тэд манай хүүхэд тийм өвчтэй хагалаанд орох гэсэн төчнөөн төгрөг хэрэг болоод гэнэ. Харин үүнээс цөөн тохиолдолд буяны байгууллагын сайн дурын ажилчид гэх нэрийн дор бусдаас өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өргөөч хэмээн мөнгө гуйдаг. Хэрвээ та өвчтэй хүүхдүүдэд туслахаар шийдсэн бол гудамжинд байгаа ийм төрлийн тусламж гуйгчдаас зайгаа барьж, баталгаатай хүмүүс болон буяны байгууллагат хандив өргөөрэй.
7.Хөгжимчид / Багш нар / Оёдолчид
Энэ төрлийн гуйлга гуйгчдыг хаанаас ч олж болно. Гэхдээ тэд таниас зүгээр мөнгө аваагүй, танд дуу дуулж өгөх эсвэл ямар нэгэн нэхмэл эдлэл хийж өгөөд мөнгө авч байгаа. Хэдий тийм ч тэдний танд өгч, үзүүлж буй зүйлс үнийн дүнгийн хаана нь ч хүрэхгүй. Ийм төрлийн мэргэшсэн гуйлгачид танд өчүүхэн жаахан зүйл өгөөд мөнгө олж чаддаг. Зарим нь шатрын хэдэн нүүдэл зааж өгөөд их мөнгө нэхдэг байна.
8.Нүүрээ нуусан зальтнууд
Мэргэжлийн гуйлгачдын дунд “жокерууд” гэдэг энэ төрөл таныг инээлгэж болох юм. Учир нь тэдний үйлдэл өрөвдөлтэй гэхээсээ илүү марзан байдаг. Гуйлга гуйх янз бүрийн арга заль хэрэглэдэг тэд ихэвчлэн нүүрээ нууж ажилладаг бөгөөд хүмүүсийн анхаарлыг ихээр татаж их мөнгө олох аргыг байнга эрэлхийлж явдаг байна.
9.Нэмэлт: Буяны байгууллагыг хулхидагчдаас хэрхэн ялгах вэ
Хэрвээ хэн нэгэн тань дээр ирээд тусламжийн байгууллагад мөнгө хандивлахыг хүсвэл та дараах алхмуудыг хийгээрэй.
- Тусламжийн байгууллагын нэр, хаяг, утсыг нь авч, шалгаарай
- Урьд нь ямар үйл ажиллагаа явуулж байсан, цаашид ямар үйл ажиллагаа явуулах талаар мэдээллийг сонсож, тэдгээрийг баталгаажуулах баримтыг үзэх
- Сангийн албан ёсны дансны дугаарыг мэдэж авч, харьяалагдах банкнаас ямар нэр дээр бүртгэлтэй болохыг асуух
- Баталгаатай мэдээлэл өгөхгүйгээр маш бага хэмжээний хандив гуйсан ч өгөхгүй байх
- Өвчтэй хүнд туслах гэж байгаа бол өвчнийх нь түүхийг үзсэнийхээ дараа хандив өргөх эсвэл мессеж илгээх гэх мэтийг хийгээрэй.
Анхаарал хэзээ ч илүүдэхгүй бөгөөд та тодорхой хэмжээний хандив өргөж л байгаа бол түүнийгээ юунд зарцуулагдах гэж байгааг мэдэх эрхтэй. Хүнд туслах нь сайн үйл ч гэлээ бусдад хулхитуулан мөнгөө хий дэмий цацахыг хэн ч хүсэхгүй.
Эцэст нь та мэргэжлийн гуйлга гуйгчидтай тааралдаж байв уу?
2 comments
Mongoloor dyyren emnelegiin oroo,xyleelgiin tanxim toxijuulj ogch mongo luivarddag luivarchid baigaa ni ynen,xandivaar 50 say tygreg tsugluulj 10 sayaar ni zasvar xiichiheed 40 sayiig ni ooroo avna,TV duudaj ard tymend ooriigoo saixan setgeltei,baatar bolgoj xaruulna,iim dyr esgesen luivarchidiin xajuud tseverxen luivar bna,
tsahim saitEpiin gutgegchitei bas tseejee deldej jarsaal hiij bn gej surjignedeg humuustei adil yum bn todorhoi batalgaa shaardah n zov nud chih bish ouyn sanaa medremjindee l itge