Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Гурвалжингийн гүүрний урд ШТС-ын цэвэрлэгээний зориулалттай шатахуун асгарчээ. Тодруулбал, цэвэрлэгээний шатахуун хадгалдаг 200 литрийн багтаамжтай төмөр торхыг иргэн Т “Марк-Х” загварын суудлын автомашинаар мөргөжээ.
200 литр шатахуун асгарч байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө буюу энэ сарын 27-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж шатахуун асгарсан газар элс асгаж аюулгүй болгосон байна.