Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлээд буй. Энэ асуудлаар өчигдөр нийслэлийн намын бүлгүүд хуралдсан. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдан Д.Мөнхчулууныг намын бүлгийн даргаас чөлөөлж Р.Дагвыг сонгох санал гаргасныг бүлгийн хуралдаанаар баталгаажуулжээ.

Харин дараа нь НИТХ хуралдсан боловч Ерөнхий сайдыг хуралд оролцохыг шаардаж АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан. Дараа нь МАН-ын бүлэг ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага аваад байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн