Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон намын байгууллагуудын хурлын үйл ажиллага, зохион байгуулалт, дэгийн тухай журмын холбогдох заалтуудыг үндэслэн тушаалаа гаргасан байна. Энэ сарын 19-ний өдөр гаргасан уг тушаалд намын IX их хурлыг 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны 12:00 цагт товложээ.

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 6-нд АН VIII Их хурлаа хуралдуулсан билээ. Тус хурлаар Шинээр байгуулагдсан ҮБХ-ын гишүүдээ батламжилж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг болон түүний мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцэн баталсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн