УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах саналд гишүүдийн дэмжлэгийг авч байгаа билээ. Энэ албан бичигт 27 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн барих боломж бүрдсэн байна.
Тэрбээр дөнгөж сая (2018.11.19-ний 17.00) УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах саналаа өргөн бариад гарч ирлээ.
Энэ өдрүүдэд улс төрд өрнөж байгаа үйл явдлаас хамгийн их анхаарал татаж байсан нь УИХ-ын дарга М.Энхболд, С.Батболдынхоо хамт огцрох уу, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Төрийн ордны хаалгыг түрүүлж хаах уу гэдэг асуудал байсан юм. Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж байгаа гэж үзсэн МАН-ын УИХ дахь гишүүд Засгийн газраа огцруулахаар шийдсэн байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүх Тусгаар тогтнолын ордонд 100 гаруй залуусыг цуглуулж, дэмжлэх авахаар хуралдаж байсан мэдээ тарсан. Энэ мэт асуудлууд Засгийн газрыг огцруулах хугацааг богиносгож өгсөн бололтой.
Ерөнхий сайд өнөөдөр шийдвэр гарган Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэвч ЖДҮ-ийн мөнгөнөөс зээлсэн УИХ-ын гишүүд, сайд нар ард нь үлдээд байгаа. Энэ шийдвэр нь Ерөнхий сайд “Акулуудад хариуцлага тооцсонгүй. Жараахай түүлээ” гэсэн яриаг дагуулахад хүргээд байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн мэдэгдлийг хүргэж байна. Тэрээр:
-Мэдэгдлийнхээ өмнө Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн Засгийн газрыг нэр бүхий 27 гишүүн огцруулах гэж байгаадаа хүлцэл өчье.
1/Бид дөнгөж сая Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн мэдүүллээ. Холбогдох хуулийн заалтуудыг баримтлан У.Хүрэлсүхийг огцруулах саналыг гаргах болсон үндэслэл нь:
2/ЖДҮХСангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар сайдад удаа дараа шаардлага тавьсан. Өнөөдөр уг саналын хариуг өгөх хугацаа дуусч байна. Тиймээс хариу өгөөгүй учир энэ асуудлыг хаацайлах үндэслэлтэй байна гэж үзэж байна.
3/Үндсэн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэж байна. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа тайлагнах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болсон тухайгаа өөрөө зарлаж байна. Энэ нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, ард иргэдийг турхирч байна.
4/Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан, өөрийн дүүдээ төсвийн хөрөнгийг шилжүүлсэн зэрэгт болон бусад ноцтой асуудлуудад цаашид арга хэмжээ авах чадваргүй болж барьцаалагдсан гэж үзэж байна.
5/Монгол Улсын төсвийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардлага тавьсан. Улмаар Ерөнхийлөгч хориг тавьсан. Хэрэв энэ хоригийг хүлээж авах юм бол 2019 онд төсөвгүйгээр орох ноцтой үр дагавар гарч ирж байгаа. Энэ асуудлыг Ерөнхий сайд хөхиүлэн дэмжиж байгаа. Төсвийн хуулийг боловсруулахдаа энэ Засгийн газар хариуцлагагүй хандсан.
6/УИХ мөнгө угаах, оффшороос хөрөнгө санхүү оруулж ирэх олон асуудал яригдсан. Ганцхан хүний мөнгөнөөс өөр юу ч орж ирээгүй. Энэ талаар тодорхой алхам хийж чадахгүй байна.
7/Төрийн албан хаагч ажлын байран дээрээ амиа алдсан. Төрийн албан хаагчаа хамгаалж чадахгүй байна. Мөн гадаадын албан хаагч Монгол улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан. Энэ нь тусгаар улсын хувьд Үндсэн хуульд заасан тулгуур заалтууд зөрчигдөж байгаагийн илрэл гэж үзэж байна.
Эдгээр үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа гэв.
Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд:
Д.Хаянхярваа
А.Ундраа
Н.Амарзаяа
Ц.Мөнх-Оргил
Л.Энх-Амгалан
Д.Оюунхорол
М.Билэгт
Г.Мөнхцэцэг
Б.Дэлгэрсайхан
Б.Саранчимэг
Н.Оюундарь
Ё.Баатарбилэг
Г.Тэмүүлэн
Ж.Бат-Эрдэнэ
Б.Чойжилсүрэн
Н.Номтойбаяр
Ж.Мөнхбат
Л.Мөнхбаатар
Ц.Цогзолмаа
Ж.Эрдэнэбат
М.Энхболд
Д.Тэрбишдагва
Б.Ундармаа
Д.Ганболд
О.Содбилэг
Ш.Раднаасэд
С.Бямбацогт
[fbvideo link=”https://www.facebook.com/iKonNews/videos/767032570325564/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]
4 comments
ЖДҮ ээс зээл авсан сайд гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг нэг үндэслэл байна гэж ойлголоо. Тэгэхээр зээл авсан гишүүд өөрсдөд нь хариуцлага тооцохгүй байгаа тул огцруулъя гэсэн болж таарч байна. Тийм хүн энэ дэлхий дээр байхгүй. Тийм болохоор энэ бол Энхболдын багийн амиа аврах гэсэн тохироо болж таарч байна даа
Enhbold Zochih guain aildsanaar amia avrah gesen arga gej uzie l dee. Bugd JDU–es zeel avaagui shuu dee. Medeej zasgiin iveeliig hurtej zasgiin gazriin hungololttei zeel avsan hun medeej zasgaa ogtsrrulah gej teneg baihgui ch shudraga baihiin tald zogsoh hun zahaas avan baih yumaa. Ih hurliin gishuuded mon adil baina.Ter humuus l garin usgee zursan baina daa. Deer ard tumnii eserguutsel nemedeh baih. Zuunii huchnii zaluusaaraa damjuulj Hurelsuh gutgelge taraana bas muuhai haragdsan negnee yanz bureer shogluulna l daa. Holsolj zoruulna.Huuk ooroo baashilj ovdson zovson, mordoj moshigson geed zusen zuileer avirlanaa Ehneesee J.Monhbat gushuunii tuslahiig zoduulchih shig bolloo.
Эхлээд монгол хэлээрээ зөв бичиж сурах хэрэгтэй. Дараа нь бас хуцаж болно шүү Аргагүй хоосон толгой 20-н цаасаар эх ороноо худалддаг гаруудын нэг бололтой
erenhii said hurelsuh ta buu shantar.ta eh oron
egel ard tumendee ergesen tangaragtai.ard tani ard tumem bna.naad heden HAUANHUARBAA nar chini tseerlel hurteh ni todorhoi. ene neg heden abgai nar heerhii