Сүрчиг уг нь хүний арьсанд цацахад зориулагдсан эд. Хувцсандаа цацвал сүрчигний найрлаганд байдаг тос нь арьстай харьцахгүй тул үнэр шингэж өдөржин идэвхтэй байх боломжийг хаадаг. Мөн хувцасны өнгийг гандаах, толбо тогтоох сөрөг нөлөөтэй.
ХУДАЛДАГЧИЙН ҮГИЙГ ДАГАХ
Хэдийгээр лангууны ард зогсоо худалдагчийг муу санаатан гэж хэлэх боломжгүй ч тэр бол бизнес хийж байгаа хүн гэдгийг санах хэрэгтэй. Ихэнхдээ тэд цаасан дээр цацаж танд үнэртүүлдэг. Энэ нь таны арьсанд цацагдахдаа яаж үнэртэхээс өөр гэсэн үг. Тиймээс туршиж үзэхдээ бугуйн арьсан дээрээ цацаж хэсэг хугацаанд хүлээсний дараа жинхэнэ үнэр нь мэдэгдэнэ. Хоёр бугуйныхаа ар, өвөрт гээд нийт дөрвөн сүрчигийг та шалгаж үзэж болох юм.
ХЭТ ИХ ЦАЦАХ
Энэ бол ихэнх эрчүүдийн гаргадаг номер нэг алдаа. Таны хувьд их үнэртэх тусмаа сайн гэж бодож магадгүй. Гэвч сүрчигний хувьд энэ нь нарийн тохируулах ёстой асуудал юм. Хоёр бугуйндаа, хүзүүнийхээ хоёр талд түрхэхэд болно. Хэрвээ энэ нь хангалтгүй санагдвал хүзүүнийхээ ард, үстэй залгах хэсэгт нэг цацахад хангалттай.
ХЭТ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГ ХУДАЛДАЖ АВАХ
Сүрчиг тавиур дээр удаан хадгалагдах ёсгүй. Агаарын хэмийн хэлбэлзэл сүрчигэн дэхь молекулуудыг задалдаг. Нарны гэрэл ч бас ийм нөлөө үзүүлэх тул цонхонд ойр тавихгүй байх хэрэгтэй. Хэрвээ та хэр давтамжтай хэрэглэхээ мэдэхгүй эсвэл удахгүйгээр өөр үнэр сонгохоор бол 3.4 ounce хэмжээтэйгээс илүүгүй савлагаатай сүрчиг сонговол тохиромжтой.