МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэв
2018-11-16 16:34

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. Бүлэг үдээс өмнө энэ асуудлаар хуралдаж, түр завсаарлаад дахин хуралдсан юм. Бүлгийн хуралдаанаас Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.
Монгол Улмын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай хуульд хориг тавихадаа “Гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна” гэж тодотгосон билээ.