Сураггүй болсон балетчин бүсгүйн цогцсыг голоос олжээ

АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотын балетийн бүжигчин, 23 настай Раффелла Мариа Стройк амиа алдсан байдалтай олдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүний цогцсыг Сент-Луис хотоос 100 метрийн цаана байрлах Марк Тайн голоос олсон байна. Балетчин бүсгүй өнгөрсөн мягмар гаригт сураггүй болсон ба гэр бүл, сайн дурынхан болон цагдаагийн албан хаагчид нийлсэн 100 гаруй хүн эрэн хайсаар байжээ.

Автомашиныг нь голоос холгүй байрлах авто зогсоолоос олсон аж. Түүнийг яагаад уг газарт очсон эсэх нь тодорхогүй байгаа юм. Мөрдөгчид уг хэргийг шалгаж эхэлжээ. Мариа өнгөрөгч онд “Cinderella”, “Giselle”, “The Nutcracker” болон “La Vie” гэх уран бүтээлд оролцсон байна. Тэрээр Иллиной мужийн “Academy of Dance in Belleville”-д багшилдаг байжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.