Канадын Гуэлфийн их сургуулийн эрдэмтэд дэлхий дээр бүх хүмүүсийн эрүүл хоол хүнсээр хангах хэмжээний ногоо, жимс ургах боломжгүй гэж мэдэгдлээ.
Судлаачид хоол хүнсэнд хэрэглэхийг зөвлөдөг эрүүл хоол хүнсний тоо хэмжээг хөдөө ахуйн үйлдвэрлэдэг хүнсний хэмжээтэй харьцуулж үзээд эрс зөрүү байгааг олж тогтоожээ. Хүнсний аж үйлдвэрүүд үр тариа, тос, сахарыг хэт их хэмжээгээр үйлдвэрлэдэг хэрнээ жимс, ногоо, уургийн төрлийн бүтээгдэхүүнийг хүн амын хэрэгцээг хангахуйц хэмжээтэй үйлдвэрлэдэггүй.
Эрүүл хооллолтын зөвлөгөөнд хүний хоол тэжээлийн 50 хувь нь жимс, ногоо, 25 хувь нь бүтэл үр тариа, үлдсэн 25 хувь нь уураг, тос, сүүн бүтээгдэхүүн эзэлж байх ёстой аж.