Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Тус судалгаанд 42970 өрх хамрагдсанаас 3000 өрхийн мэдээлэл дээр боловсруулалт хийжээ.
Судалгаагаар 1989-2017 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо 3 дахин нэмэгдсэн гэсэн дүн гарсан байна. Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд гэрлэлт цуцлалт 4.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Гэрлэлт цуцлалтын тохиолдлуудыг хамт байсан хугацаагаар нь судлахад 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан хосууд эзэлсэн байна. Энэ нь манай улсад гэр бүлийн тогтвортой байдал алдагдсаныг харуулж байна хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
arslan.mn
|