Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний дурсгалд зориулан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлын дууг үндэсний язгуур урлагийн “Жонон” хамтлагтай хамтран Энэтхэг хэлээр дуулж, дүрсжүүлжээ.