Ирэх сараас цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх талаар Тээврийн цагдаагийн албаны УСХ—ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
– “Цэцэрлэгийн эргүүл” аяны талаар мэдээлэл өгнө үү?
– Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргйлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор ирэх сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна. Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, амран хамгаалагч “Kinder police” болж оролцоно.
– “Kinder police” юу хийх вэ?
– Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсож бус хүүхдээ хүргэж буй асран хамгаадагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэхийг заана. Мөн хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллах юм. Эргүүлээр ажиллах эцэг эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлагаар хангана.
-Сургалтын талаар тодруулахгүй?
-Сургалтаар хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө өгөх талын мэдлэг олгохоос гадна “Blind spot” буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг заана.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам