УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2018.10.22) хуралдаж 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн боловч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй. Тиймээс өнөөдөр дахин хуралдахаар болсон юм.
Учир нь Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөвт 154 тэрбум төгрөг суулгасан нь, тэр дундаа 100 мянган айлын яндангийн шүүлтүүрт 54 тэрбум төгрөг төсөвлөсөнд бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс МАН-ын бүлэг энэ мөнгийг хасч магадгүй юм. Гэхдээ үүнийг эцэслэн шийдээгүй байгаа гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэллээ.
Ямартай ч НББСШУ-ы байнгын хороо 2019 оны төсвийн тухай хуулийг өнөөдөр Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон. Харин МАН-ын бүлэг 15 цагт хуралдахаар товлоод байсан ч Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан төсвийн ажлын хэсэг хуралдсаар бүлгийн хурал хойшлогджээ. Д.Оюунхорол гишүүний хувьд Н.Цэрэнбат сайдын санаачилсан яндангийн шүүлтүүрийг эсэргүүцэж байгаа хүний нэг юм.