Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй, 6 удаагийн сонгуульд хэрэглэсэн 3000 орчим зөөврийн компьютерийг акталж, төрийн үйлчилгээний анхан шатны нэгжид олон төрлийн мэдээ мэдээллийг нэгтгэх үүрэг хүлээж буй багийн Засаг дарга нарт шилжүүлсэн.
Иргэдийн сонгох эрхийг хангах үүднээс УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулахад зайлшгүй шаардлагатай дээрх тооны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зардлыг 2019 оны төсвийн төсөлд тусгахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргав. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гаргасан түүний энэхүү саналыг гишүүдийн олонх дэмжлээ.