Хордлогонд орсон байж болзошгүй охидын нэг нь нас баржээ

2018-10-04 11:471min0
tuw

Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны гурван эмэгтэй хүүхэд ухаангүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аймгийн эрүүл мэндийн нэгдэл болон цагдаагийн байгууллага очсон байна. Улмаар цагдаа эмнэлэгийнхэнийг очих үед 12 настай хүүхэд нас барсан байдалтай, хоёр хүүхэд нь ухаангүй байдалтай байжээ.

Ухаангүй байдалтай хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгүүлэхээр явуулсан байна. Урьдчилсан байдлаар хүүхдүүд хордлогонд орсон байж болзошгүй бөгөөд нарийн шинжилгээ хийж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй