ОХУ-ын “Россия 1” телевизээс бэлтгэн гаргадаг “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож, Оросуудыг алмайруулж чаджээ. Тус нэвтрүүлэгт урилгаар оролцсон ихэр эгч дүүс 1200 сарнайг таван минутын дотор алдалгүй тогтоосон юм.
Монголын Оюун Ухааны академийн тамирчид болох эгч дүүс БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн хоёр рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн билээ. Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдалгүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж, дэлхийн дээд амжилт тогтоожээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/www.unuudur.mn/videos/720878058271591/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]