Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018.09.26-ны өдрийн А/26 дугаар захирамжаар тус дүүргийн нийт 100 аж ахуйн нэгж байгууллагад, гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдпож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц байдлыг шалган туслах үзлэгийг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Наадам төвийн гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү үзлэгээр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг галын онц аюултай объектууд, боловсролын байгууллагууд, Худалдаа хөгжлийн танхим, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж үйлдвэрүүд, төр захиргааны байгууллага, хуулийн этгээдүүд хамрагдах бөгөөд, хувцасны жигдрэлт, аранзанд байх ёстой 15 зүйлийн иж бүрдлийг заавал бүрдүүлсэн байх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Онцгой байдлын хэлтсээр хянуулан тодотгол хийлгэн, Засаг даргаар батлуулсан байх шаардлага тавигдаж байна.