Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст, Гал түймэр унтраах, аврах нийт 3 ангийн 100 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хариуцан гамшгийн үед ажиллах техник, багаж зэвсэглэмжийн бүрэн байдал, бие бүрэлдэхүүний гал унтраах дасгал сургуулийн нормативыг хангах зорилгоор томилгоот ээлж бүрт өдөр шөнийн цагаар түгшүүрийн дохиогоор гаргаж, гал унтраах тархалтыг хүндрүүлсэн нөхцлөөр схемийн дагуу тархалт хийлгэж ажилласан байна.
Энэхүү бэлтгэл сургууль нь албан хаагчдын ур чадварыг сайжруулж, гамшгаас хамгаалах, дүүргийн хүн амын амгалан тайван байдлыг сахих, амь нас эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ангиудад өдөр тутам хийгддэг дадлага сургууль юм.