Монголын рок попод цорын ганц эмэгтэй ая зохиогч байдаг нь Б.Ангирмаа. Олны дунд “Төмөр хатагтай” гэх хочтой боловч амьдрал дээрээ уян зөөлөн, маш их эмэгтэйлэг бүсгүй юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би нандин байх дуртай” хэмээжээ.
Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой” тоглолт өнөөдөр маргааш “Corporate Concert Hall”-д 19 цагаас болох юм. Дуучин гэхээсээ илүү дуу зохиож түүнээсээ аз жаргал, баяр баяслыг мэдрэх дуртай бүгүй юм. Анх 14 настайгаасаа дуу зохиож эхэлсэн байна.
Тайзан дээр гарч дуулахаасаа илүү дуу зохиож түүнээсээ аз жаргал, баяр баяслыг мэдрэх дуртай гэдэг. Түүний зохиосон дуунууд сэтгэл татам уянгалаг аялгуутай болохоор ч тэр үү гарсан даруйдаа л хүмүүсийн амандаа аялдаг хит дуу болж чаддаг.
Тэрбээр “Миний уран бүтээлүүд намайг хэн бэ, Ангирмаа гэж хэн бэ гэдгийг илэрхийлдэг. Мөн “Киви” хамтлаг байна. “Киви” хамтлагийнханд эмэгтэйлэг, сайхан, нандин байхыг би зааж өгсөн” гэжээ.