Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв

Д.Дорлигжав АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүх гишүүдийнхээ санал хураалтаар тодруулах юм. Одоогоор тус намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэвч Д.Дорлигжав АН-ын Үндэсний бодлогын хороо болон гишүүдийн олонхийн саналыг цуглуулж, нэр дэвшигчийн эрх олж авч чадах эсэхэд эргэлзэх хүн олон байна.
Д.ХАЛИУН