Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын “Марш тактик”-ын тэмцээн амжилттай боллоо. Тэргүүн байрт Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг дэд байрт Эрүүгийн цагдаагийн тасаг, гутгаар байрт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч нарын баг шалгарсан байна. Харин шилдэг тамирчнаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуул цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав.
Тэмцээнд тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй есөн баг оролцож цэрэгжилт, жагсаалч байдал, АКМ, ПМ буу задлах, угсрах, 3 км-ын зайд марш гүйх, гранат шидэлт, саадтай зурвас туулах, гир өргөлт зэрэг төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ. “Марш тактик”-ын тэмцээнийг алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, албаны болон цэргийн хэргийн мэдлэг, дадлага, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Эх сурвалж: ЦЕГ