ШУУД: “Сэтгүүлч Ордон“ баригдана

Сэтгүүлчдийн Ордон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32 дугаар тойргийн орчимд сүндэрлэхээр болсон тухай МСНЭ-ээс мэдээлэл хийж байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан “Сэтгүүлч” ордонтой болохын зэрэгцээ 1,000 сэтгүүлч хямд үнээр орон сууцтай болох боломж бүрдэж байгааг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр мэдэгдлээ.