Монгол эрчүүд 70 хүрэхээсээ өмнө хорвоог орхиж байна

Монгол эрчүүд халдварт бус өвчний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж буйг эртэмтэд тогтоожээ. Их Британийн Хатан хааны нэрэмжит коллежийн судалгааны баг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран халдварт бус өвчнөөс /зүрхний шигдээс, судасны хатуурал, чихрийн шижин, хорт хавдар/ үүдсэн нас баралт эрчүүдийнх нь дунд хамгийн өндөр хувьтай байдаг улсуудыг судлан жагсаалт гаргасныг The Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна. Уг үзүүлэлтээр Монгол улс судалгаанд хамрагдсан 180 улаас нэгдүгээрт бичигджээ. Удаахьт нь Фижи, Казахстан,Туркменистан, ОХУ, Беларусь, Украин, Гүрж, Кирибати, БНАСАУ жагсчээ.
Албан мэдээгээр монгол эрчүүдийн 40 хувь нь халдварт бус өвчний улмаас 70 нас хүрэхээсээ өмнө хорвоог орхидог байна. Тэгвэл хойд хөршид эрчүүдийн 36.5 хувь нь мөн адил идэр насандаа нас бардаг аж.