Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн эрэлч нохой гэмт хэрэг зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлэн ажиллажээ. Тодруулбал энэ сарын 10-ны өдөр СХД-ийн 10 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэн Г иргэн М-ийг хутгалсан аж. “Уран” дуудлагатай эрэлч нохой хэрэг болсон гэх газраас цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунаас үнэр авч самнан нэгжилт хийж, хэргийн эд мөрийн баримт болох хүйтэн мэсийг олсон байна. “Уран” дуудлагатай нохой хоёр жилийн хугацаанд 18 гэмт хэрэг зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлж ажиллажээ.