АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ.
Тэрбээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна. “Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын цөөн тооны иргэн ажилладаг аж. Харин С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер болжээ.
1 comment
ene mundag bysgyid bayar hyrgej amjilt hysie. bi tanaar baharhaj baina