Биеийнхээ жинг 50 кг-аас дээш гаргахгүй, долоо хоногт 2-3 удаа спортоор хичээллэх, толигор арьс, торгомсог үстэй байж, гадаадын ганц хоёр хэлээр ярих, спиртийн агууламжтай ундаа хэрэглэхгүй, буруу хооллохгүй, санхүүгийн хувьд өөрийгөө аваад явчих чадвартай байх гэх мэт шаардлагыг өөртөө тавьж явдаг нэгэн бүсгүйг би мэднэ. Бүх зүйл нь эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, нягт нямбай.
Хэрэв ажил үйлс нь бүтэхгүй, хэн нэгэнд “андуу ташаа” харагдвал маш их бухимдаж, сэтгэлээр унадаг. Хөдөлмөрч нэгнээ буруутгах гэсэнгүй. Шаардлага нь өндөр байх тусам шаналах нь их харагддаг юм. Зорьсондоо хүрэх сэн, алдрын од шүүрэх сэн, амьтан хүнд магтуулах сан, даахгүй хөрөнгө хурааж, барахгүй буян хийх сэн хэмээн бид адгаж, “амьсгаадаж” явдаг.
Бас хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах, адилхан амжилт гаргах, ижилхэн орчинд амьдрахыг хичээдэг. Түүнд байгаа бүхэн надад байх ёстой, тэр чадсан зүйлийг би бас чадна гэж боддог. Ийм бодол, хэт их зүтгэл, өөртэйгөө үл эвлэрэх, байгаадаа баярлахгүй байх нь хүний сэтгэл санааг хямруулдаг тухай сэтгэл судлалын салбарынхан нотолдог. Бас бүтэлгүй хайраас болж залуус шаналж, өөртөө итгэлгүй болдог.
Цорын ганц хайр минь хэмээн бодож явсан нэгэн чамаас холдоход, түүнд хийсэн гэнэгүй алдаа, хэлсэн хорон үгэндээ өөрийгөө буруутган, өрөө өвтгөдөг. Уурласан чинь учиртай, уйлж цамнасан чинь гомдолтой байсных биш үү. Үе тэнгийнхэн чинь үр хүүхдээ эрхлүүлж, дүүрэн жаргалтай харагдахад тэдэнтэй өөрийгөө харьцуулж, амьдралынхаа хаана нь алдав, ахиад боломж таарах уу гэж бодлогоширдог.
Цаг хугацааг буцааж, цаана нь даваад гарчихаж болохгүй учраас, учрах ёстой бүхэн урд минь бий хэмээн бодоод, дүүрэн амьсгаа авч, тайван байхаас өөр аргагүй. Ажил мэргэжилдээ нэг л асуудалтай байна уу, Хэн нэгний хувьд хэтэрхий амархан зүйлс “тэс хөндлөн” санагдаад тэнхээ чинь хүрдэггүй юү. Өндөр, гуалиг биш байг, үзэсгэлэнтэй төрөөгүй болог, нимгэн хэтэвч, хөнгөн гунигтай явна уу. Муу хэлүүлэхгүй юм сан, муухай харагдах вий хэмээн ичиж, нэрэлхэж байна уу. Байгаа байдал чинь л энэ юм бол өөрийгөө хүлээн зөвшөөрье, зэмлэж, буруутгахаа больё.
Сул дорой, хүч чадалгүй л байг. Бүтэлгүй тохиолдол бүр чинь сургамж. Ялагдаж үзсэн бол оролдож үзсэн гэсэн үг. Зориг гаргасан чинь л мундаг. Хэн ч чиний өссөн орчин, туулсан амьдрал, мэдэрсэн зүйлсийг мэдэхгүй. Эцэст нь хэлэхэд, ээж, ааваа баярлуулж, энэ хорвоод төрсөн тань, нэр цэвэр, мөр улайхгүй яваа тань, өөд уруугийн ялгамжтай, үнэнч, тахимдуу зантай тань, зөв бодол, зөөлөн сэтгэлтэй байх нь чиний амжилт, ялалт. Өөрөөс чинь өөр хэн ч чамайг өмгөөлж, үнэн дүр төрхийг чинь ойлгож, мэдэхгүй учраас өөртэйгөө эвлэр, бүү буруутга, битгий хүчил. Өөрийгөө хайрла.
Бэлтгэсэн. С.Цэрэндулам
Эх сурвалж: Өнөөдөр сонин
8 comments
ZASS MEDREL YUM UU HAAS YUM BICHEED BAIGAAN TENEG CH YUM SHIG
Бусдыг шуумжлэхээсээ емне еерийгее хегжуулээд
Трахич чинь багадаад байна
яг зөв таалагдлаа өөрөө өөрийгөө л хайра
Зөв л дөө. Бид юутай тэмцээд өрсөлдөөд байгаагаа мэдэхгүй самарч явснаас өөрийн дутуу дулимаг байдлаа хүлээн зөвшөөрчих нь илүү хэрэгтэй байдаг. Гэхдээ өөрийн алдаа дутагдлыг бодитоор нь танин мэдэх хэрэгтэй. Аялдан дагах үзлээр биш, эрүүл сэтгэлгээгээр. Хэрэв бид ингэж чадвал энэ дутагдлаа засах зам мөр, арга, гарцыг олж хардаг. Тэр олсон арга нь илүү бодьтой байдаг. Ер нь сул талгүй хүн гэж байдаггүй. Энэ угаасаа байх ёстой. Сул тал чинь давуу талын чинь гишгүүр нь болж өгдөг. Давуу талаа мэдэхийн тулд сул талаа эхлээд анзаарах нь ашигтай. Тэгвэл өөрийн болон өрөөл бусдын давуу тал дурайгаад ирнэ. Давуу талаа мэдээд авсан хойно сэтгэлд итгэл бий болно. Итгэл байгаад зүтгэсэн тохиолдолд амжилт гаргана. Харин сул талаа мэдэж авснаар түүнийг үгүй хийхгүй. Түүнийг дэвэргэхгүйгээр хор хохирол бий болгохгүйгээр түүнийгээ хянаж сурах хэрэгтэй. Ингэж сурвал аливаа хүн өөрийгөө төлөвшсөнд тооцож болно. Хүн байхын үндсэн шат түвшин ердөө л ийм. Үүнээс цаашихыг тухайн хүн өөрөө хамаарна.
Ямар мундаг юм бэ
Тань шиг сэтгэдэг бол сэтгэлийн хямралтай хун байхгуй байх сан
Bolj bui uil yadaliig haraad zolgui huvi zaya zovlont negniig haraad oortoo burhand bayrladag hamgaalagdag hunii bicheech
Orosuudad joduulahgui amidarchihval
hen negend zoduulj doromjluulsan bol oortoo gomd. orchin yeiin dyrem bol iim tohioldold hohi chini gej heldeg. chamaig orovdood delhii uilah um uu. harin ch esregeeree chamaig haraad jigshine