Б. Эгшиглэнгийн зургаан насны ойн ”Спа парти”

“Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар өнгөрсөн жил сүр дуулиантай хуримлаж цахим ертөнцийг ёстой л донсолгоод авсан. Тун ч сонирхолтой шийдэлтэй тус хурим олон ч залуусын хурим хийх сэдлийг өдөөж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Хосууд Эгшиглэн хэмээх охинтой бөгөөд охиныхоо зургаан насны ойг тун ч өвөрмөц тэмдэглэжээ. Тэд охиндоо зориулан “Спа парти” зохион байгуулж өгсөн бөгөөд баярт ирсэн бяцхан охид спагаар үйлчлүүлэн мөрөөдлөө биелүүлж ёстой л гүнж шиг нэгэн өдрийг өнгөрүүлсэн аж.
Харин хосуудын хувьд салсан хэмээх шуум гарах болсон бөгөөд охинтойгоо тус тусдаа зургаа авахуулж баяр хүргэсэн аж. Үүнд ихэд сэтгэл гонсгор байгаа олон нийт хосуудыг эргэн нийлээсэй хэмээн битүүхэн хүсч байгаагаа ч илэрхийлээд амжсан байна.