БНХАУ-ын дарга Ши Жинпин Африкийн улс орнуудад тусламж болгон 60 тэрбум ам.долларын зээл тусламж үзүүлэв. Африкийн тэрбум гаруй хүн ам бүхий 60 гаруй орны удирдагчид энэ зээлээс хүртчих санаатай чухал царайлан хуралдаж байгаа харагдана. Тэд нарын хувьд өөр хоорондын мөнхийн дайнаа үргэлжүүлэх тухай бодож байгаагаас үйлдвэр байгуулах зэрэг нь хол биз ээ. Ши Жинпин “Энэ зээлээр БНХАУ-ын өгсөн зээлийг төлж болохгүй” хэмээн хатуу анхааруулж байна лээ. Мань эрийн тухайд 60 тэрбум ам.доллараа даган үйлдвэр барих нэрээр хэдэн барилгачдаа ажилтай болгоод мөнгөө буцаагаад авах тухай л төлөвлөж байгаа болов уу.
Энэ бол хятад ухаан. 1961 онд хятадууд Монгол Улсад 2 сая ам.долларын урт хугацааны зээл олгонгуутаа өөрсдөө хүрз жоотуу, цемент, 10 мянган залуусыг дагуулан ирээд Энхтайваны гүүр, УИД, 40 мянгат зэргийг барьсан гэдэг. Яг ийм түүх Африкын улс орнуудад давтагдаж эхлэв. Хятадууд Африкийн ядууст хайртайдаа бус зах зээлээ тэлэх боломж хэмээн харж байна. Эхлээд мөнгөжүүлж байгаад худалдааны хоригоос үүдсэн 450 тэрбум ам.доллараа Африкаас олно. Чингэлэг саваар нь дүүрсэн хувцас хунараараа африкчуудыг хувцаслаж, дуу,кино, хятад ногоогоороо булаад өгнө. Нэг хаалга хаагдахад мянган хаалга нээгдэнэ гэдэгтэй адил Америкчуудын тавьсан “Худалдааны хориг” хятадуудад боломж болов. Зээл тусламжийн цаана улс орныг эзлэн авахаас гадна бизнесийн талбай болгож байгаа нь харагдана.
Б.Жаргалсайхан
7 comments
яалтай билээ чадаж байгаа юманд арга байхгүй
Монгол удахгүй африкийн араас орно доо.
Tegeed buruu ni yu bna?
UUniig medej bga bol uhaan zar l da
1961 онд орж ирсэн хятадуудыг буурал дарга маань бодлогоор хүчээр гаргаснаар өнөөдөр Монголд арай цөөхөн хужаа байна. Хужаагийн энэ бодлоготой хатуу тэмцэл хийдэг байсныг мэдэх юм. Миний аав буурал даргын хажууд олон жил ажиллаж байсан, мандарины хальсыг хатаагаад нүдэж цаасанд боогоод улаан чинжүү гээд зарж байсныг ажиллагаагаар илрүүлж хөөн гаргасан тухай ээжид маань нэгхэн өгүүлбэрээр ярьж байсныг хүүхэд байхдаа сонсч байлаа.
ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА АЛГА ГЭЖ ЭНЭ ДЭЭ. 60-ААД ОНД ХЯТАДЫН ТУСЛАМЖААР МАНАЙД БАРИГДСАН 120 МЯНГАТ, ЭНХ ТАЙВНЫ ГҮҮР БОЛОН БУСАД ОЛОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД ОДОО ХҮРТЭЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН. ХЯТАДЫНХ ГЭХЭЭР Л ЮМ БҮХНИЙГ МУУЧИЛЖ БОЛОХГҮЙ. ОДОО АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ БОЛСОН НАЛАЙХЫН ЗАМ ШИГ БАТ БӨХ ЗАМ ХААНА БАЙНА. САЯХНЫГ БОЛТОЛ ГАНЦ ЭНХТАЙВНЫ ГҮҮР Л ХОТЫН ХОЁР ХЭСГИЙГ ХОЛБОЖ БАЙСНЫГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА.
Энхтайваны гүүр, УИД-ийг тэгээд нураах юм уу????