“Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар өнгөрсөн жил сүр дуулиантай хуримлаж цахим ертөнцийг ёстой л донсолгоод авсан. Тун ч сонирхолтой шийдэлтэй тус хурим олон ч залуусын хурим хийх сэдлийг өдөөж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Хосууд Эгшиглэн хэмээх охинтой бөгөөд охиныхоо зургаан насны ойг тун ч өвөрмөц тэмдэглэжээ. Тэд охиндоо зориулан “Спа парти” зохион байгуулж өгсөн бөгөөд баярт ирсэн бяцхан охид спагаар үйлчлүүлэн мөрөөдлөө биелүүлж ёстой л гүнж шиг нэгэн өдрийг өнгөрүүлсэн аж.
Харин хосуудын хувьд салсан хэмээх шуум гарах болсон бөгөөд охинтойгоо тус тусдаа зургаа авахуулж баяр хүргэсэн аж. Үүнд ихэд сэтгэл гонсгор байгаа олон нийт хосуудыг эргэн нийлээсэй хэмээн битүүхэн хүсч байгаагаа ч илэрхийлээд амжсан байна.
5 comments
тэнэгтээрэй хүүхдийг хүүхдээр нь байлга .Битгий хүүхэд насыг нь хулгайлаад спа энээ тэрээ гээд бай.
НЭРИЙГ НЬ МОНГОЛООР БИЧИХГҮЙ ДЭЭ.
гоё нь ч гоё л байна яах гэж сална вэ нийлээчэ уучлаад үзээч
“Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг…. гэж ямар юмнууд байгаад дуулиантай хурим хийгээд салаад орхив. Үргэлж л суулаа, хүүхэдтэй боллоо, саллаа гэдэг болохоор таних ч үгүй юм. Хүүхдээ элэг бүтэн байлгаж чадаагүй байж юун сүртэй төрсөн өдөр вэ. Тэнэгээ гайхуулах гэдэг юм байх даа. Хүүхэд л бол хүүхэд. Хар багаас нь үнэ цэнэгүй өнгө мөнгөнд сургаж байхаар элэг бүтэн гэр бүлд халуун дулаан хайраар хүүхдээ өсгө. Тэр чинь нэг насны аз жаргал.
Хөөрхөн жоохон охидыг хөгшин авгай нар шиг спадуулаад ямар мэдрэмжгүй юм бэ. Хүүхдийг хүүхдээр нь л байлга.