“Олон жилийн өмнө энэ онош тавигдсан ч би эрүүл саруул хүнээс илүү хүчтэй.” Дэлхийн хүмүүс түүнийг сахалтай үзэсгэлэнт бүсгүй, мөн гайхалтай дуучнаар хүлээн авдаг. Кончита Вурст анх удаа өөрийн өвчинтэй холбоотой талаар мэдэгдэл хийсэн байна. Кончита Вурст (Conchita Wurst) Евровидений хөгжмийн тэмцээнд түрүүлсэн хамгийн гайхалтай дуучдын нэгээр нэрлэгдэх гавьяатай хүн юм.
Түүний дуунуудын ихэнх нь тэсвэр тэвчээр шаарддаг хэдий ч заримдаа дуучин маань маш их тэвдсэн байдаг. Евровидений дараа Кончитагийн тухай удаан хугацааны турш бараг дурсахгүй байв. Гэтэл хэдхэн хоногийн өмнө дуучин маань өөрийг нь шүтдэг фенүүддээ харамсалтай мэдээ хүргэж, олон жилийн туршид хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ)-ийн халдвараар өвдснөө тайлбарлаж байна.
Кончитагийн нууцыг илчлэнэ хэмээн сүрдүүлж буй найз залуугийнхаа заналхийллийн эсрэг өвчний тухай албан ёсоор олон нийтэд мэдэгдэж буй хэмээн тайлбарлагдаж байна. Вурст хэн нэгэн айлган сүрдүүлснээр, амьдралд минь оролцохгүй байхыг хүсч, тэдгээр хүмүүсийн заналхийлэлд огтхон айж балмагдахгүйгээ мэдэгджээ.
Эмч нарын хэлснээр, урам хугарах оношийнхоо талаар мэдсэн даруйдаа эмчилгээ хийлгэж эхэлснээр вирусыг бусад хүмүүст дамжуулахгүй байхаа амлаж байгаа аж. Папарацаас гэр бүлээ хамгаалахын тулд энэ бүх хугацаанд тэрээр чимээгүй байв. Үүнээс гадна, Вурст ХДХВ-ийн улмаас өөрийгээ буруутгаж буй хүмүүсийг хамгаалахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Энэ халдварын шалтгаан, харамсалтай нь ХДХВ нь жендэрийн чиг хандлага, харьяалал, нийгмийн бүлгийн гишүүнчлэлээс үл хамааран хэнийг ч өвчлүүлж болдгийг хэлж байна. Ариутгагдаагүй тарилгын хэрэгсэл, тоног төхөөрөмж, шивээс хийлгэх болон персинг хийхээр арьсаа цоолох, бусад хувийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй ашиглалтын төхөөрөмжөөс халдвар авах эрсдэлтэй гэдгийг бусдад анхааруулсан байна.
Эх сурвалж: СайханУул