Монгол Улсын иргэн эх орондоо хятад иргэнд зодуулж дээрэлхүүлэх тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт чанаргүй дугуй зарсан хятад иргэн монгол жолоочийг зодож танхайрчээ. Энэ талаар хохирогч ярихдаа “Манай зургадугаар сард автобусны хоёр том дугуй авсан. Түүний дараа арван дугуй авсан. Гэтэл удалгүй нөгөө дугуй нь эхнээсээ бөөрөөрөө хагарсан. Тэгээд хагарсан дугуйных нь бичлэгийг утсан дээрээ хийгээд учир явдлаа хэлээд ирсэн чинь “надад хамаагүй” гээд дээрэлхэж зодсон” гэв.
Харин нөгөө дугуй зарсан хятад худалдаачин нь “Дугуйг солихгүй” хэмээн зугтаажээ. Тэгвэл өөр нэг худалдагч нь “Би зодоогүй ээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Манайх үйлдвэрийн сайн дугуй зардаг” гэв. Уг худалдан авсан дугуй нь нэг жил ямар ч асуудалгүй явах ёстой бөгөөд ийнхүү худалдаж аваад удаагүй байхдаа хагарчээ. Дээр нь тус худалдаачид баталгаа гэж ерөөсөө өгөөгүй гэнэ. Тус худалдаа эрхэлдэг газарт нэг ч монгол хүн ажилладаггүй бөгөөд дан хятадууд байдаг аж.
1 comment
Buduuleg, deerengui, Bi l gsn muusain mongolchuudig balbalj baival taarna. Am, zan 2oosoo bolj l hunii durgui hurgej balbuulj l bgaa shde