Багшийн хөгжлийн ордны 202 тоотод 09:40 минутаас Жайкагийн санхүүжилтээр 2018-2022 онд МУБИС болон Токиогийн Технологийн сургуультай хамтран хэрэгжүүлэх “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь” төслийн үндэсний хэмжээний сургалтын нээлт болно.
Монголын Үндэсний музейд 10:00 цагаас Тал нутгийн соёл, шашны харилцаа ба бичгийн дурсгалууд “Монгол-Япон хамтарсан бичээс” төсөл 22 жилийн үр дүнгээс үзэсгэлэнгийн нээлт болно.
Мишээл экспогийн уулзварт байрлах IBIS STYLES зочид буудалд 10:00-18:00 цагийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны менежмент, арга хэлбэрийн ойлголтыг нэгтгэх зорилгоор “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” сэдэвт семинар болно.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд 11:00 цагаас Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой, цагаатгалын тухай хуулийн 20 жилийн ойг угтан Цаазлагдсан хэлмэгдүүлэгчдийн хүүхдүүд хэвлэлийн бага хурал болно.
СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд 11:00 цагаас Сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн амьдрал, уран бүтээлийн түүхээр бичигдсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номын нээлт болно.
Гандантэгчэнлин хийдийн Идгаачринзинлин дацанд 11:30 минутаас Улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэд сүсэгтнүүдийн хойтын буянд зориулсан уламжлалт хурал номын зан үйл, Оройн ерөөл хурна.
Үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Цагаатгалын улсын комиссын дарга Я.Санжмятав, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга П. Нарандалай, Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан, Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэй хүндэт зочид оролцоно.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд 11:40 минутаас Ерөнхийлөгч Х.Баттулга цэцэг өргөнө.
Сүхбаатарын талбайд 12:00 цагаас Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан,суулт зохион байгуулна.