Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой ирэх 2019 онд тохионо. Энэхүү ойг тохиолдуулан “Монголкино” нэгтгэлээс Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын амьдрал, баатарлаг үйлсийн тухай уран сайхны кино бүтээхээр болжээ. Ингэхдээ уг киноны гол дүр болох Л.Дандар баатрын дүрийг сонгон шалгаруулалтаар тодруулах юм байна.

Гол шалгуур нь 30 орчим насны, 170 см-ээс дээш өндөргүй, морь сайн унадаг, хэл ярианы хөгжил сайтай байх ёстой аж. Мөн “Монголкино” нэгтгэлээс Маршал Жуков болон Х.Чойбалсангийн дүрд тоглох маш төстэй хүмүүсийг хайж байгаа юм байна. Дүрийн сонгон шалгаруулалт есдүгээр сарын 10-15 хооронд “Монголкино” нэгтгэлийн байранд болно.

By updown

One thought on “Гарамгай баатар Л.Дандарын амьдралаар кино хийнэ”
  1. гаданыхан өчүүхэн үйл явдалаа кино хийхдээ агуу үйл явдал болгоод кино хийчэх юм.гэтэл манайхан агүү түүхээ өчүүхэн болгоод кино хийчэхдэг юм.узэхээр хошиног улайгаад байдаг юм

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн