Загвар өмсөгч Ж.Энэрэл Германы сэтгүүлийн нүүр хуудсыг чимэв

ГЕРМАНЫ СЭТГҮҮЛ МАНАЙ УЛСАД ЗУРАГ АВАЛТ ХИЙЖЭЭ ӨДРИЙН СОНИН Германы загвар ба амьдралын хэв маягийн ICON сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт Монгол улсад хийгдсэн нэгэн үзэсгэлэнт зураг авалт нийтлэгджээ. Зураг авалтын гол дүр болох загвар өмсөгч Ж.Энэрэл мөн сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.