Дуучин, хөгжмийн зохиолч Игорь Николаев, нэрт дуучин Алла Пугачёва нар энэ сарын 3-нд Иосиф Кобзоныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцжээ. Дуучин, төр нийгмийн зүтгэлтэн Иосиф Кобзон өнгөрсөн сарын 30-нд таалал төгссөн билээ. Юрмалад гэр бүлээрээ амраад ирсэн Алла Пугачёва Иосиф Кобзонтой салах ёс хийхээр очжээ.
Игорь Николаев мөн Лайма Вайкуле, Алла Пугачёва нартай хамт амарсан өдрүүдийнхээ зургаас цахим хуудсаараа хуваалцжээ. Тэрбээр зуны сүүлийн өдрүүдийг гайхалтай өнгөрүүлснээ хэлээд ирэх сайхан зуныг хүлээж байгаагаа бичсэн байна.
Зураг дээр Алла нүүрээ будаж, үсээ янзлаагүй байгаагаараа гарсныг фэнүүд нь “Алла илүү залуу харагдаж байна”, “гайхалтай”, “үнэхээр сайхан амарсан харагдаж байна” гэх зэргээр магтаж байгаа аж. Алла түүнчлэн хүүхдүүд болон нөхөр Максим Галкинтайгаа хамт Италид амарсан билээ.
1 comment
салах ёс хийж байгаа зураг уу? амралтын зураг уу?