Баянзүрхийн товчоог өчигдөр НИТХ-ын шийдвэрийн дагуу татан буулгалаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан: “Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд дугаарлуулж замын түгжрэл үүсгэдэг ямар ч зохион байгуулалтгүй ажил явуулдгийг таслан зогсооно” гэж газар дээр нь ажиллахдаа мэдэгдэж байжээ. Шийдвэрийн дагуу холбогдох газрууд шуурхай ажиллаж Баянзүрхийн товчоог нураасан байна.