Өнөөдөр залуу багш нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл ажил хаялт зарласан багш нарын үйлдлийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс ажил хаялт зарласан багш нарыг орлож ажиллаж чадна гэдгээ илэрхийллээ. Ингэхдээ “Багш нарийн цалин бага гэдгийг мэдсээр байж ажиллаж чадна гэж улсын сургуульд орон тоог бөглөчихөөд, ажил хаяж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал. Хэрэв тэд ажиллаж чадахгүй хэмээн ажил хаялт зарлаж байгаа бол ард нь өчнөөн боловсон хүчин зүгээр сууж байна. Тэдэнд боломж олгохыг хүсэж байна. Багшлах эрхийн шалгалтаа өгсөн ч улсын сургуульд орон тоо байхгүйн улмаас ажил эрхэлж чадахгүй байгаа багш нар олон байна. Бидний ихэнх нь хувийн сургуульд ажиллаж байна. Бүгд л улсын сургуульд ажиллахыг хүсэж байгаа” хэмээсэн.
Төрийн албан хаагчдын цалинг 8-32 нэмэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Ерөнхий боловсролын сургуулийн зарим багш нар өчигдрөөс ажил хаялт зарлаад буй. Тэдний энэ тэмцэлд цэцэрлэгүүд ирэх пүрэв гаригаас нэгдэхээр шийдвэрлээд байгаа. Хичээлийн шинэ жил дөнгөж эхэлж байгаа чухал энэ цаг үед багш нараас болж сурах эрхээ хасуулсан хүүхдүүд хохирч буй. Үүнд ажил хаялт зарласан багш нар хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
2 comments
үнэхээр юу мэдэхгүй үхрүүд багшийн сургуульд ордог үнэн юм чаавас хэлж ярьж байгааг нь үнэхээр гутамшиг
багш нарын үнэн төрх нь ангидаа байгаа хүүхэд нэг бүртэй тулж ажилдаггүй зөвхөн хөрөнгөтөй мөнгөтөй чинээлэг айлын хүүхдүүдтэй 1т, 2 т өөрийнх нь заадаг хичээл, төлбөрт нэмэлт сонгон, секц дугуйлан, нэмэлт цагаар хичээл давтлага төлбөртөй авдаг хүүхдүүдтэйгээ л харьцдаг байдал газар авсан шүү дээ…. багш 10 хүүхдэд 7 хонгийн 20 ,0 төгрөгний төлөбөртөй давтлага өглөө гэхэд үндсэн цалин дээрээ 7 хоногт 200000 төгрөгний орлогтой л байгаа шүү дээ… энэ зүйлийг бодмоор юм …улсын хөгжлийг тэргүүлэх нийгмийн давхаргын сэхээтэнгүүд ийм байхад яаж улс хөгжих вэ … эрхэм багш нар бодооч…