Харь оронд хэн нэгний өмсөөд хаясан гутал, цамц, өмд гээд бүхий л эд зүйлсийг бид үргэлжлүүлэн хэрэглэдэг. Комиссын бараа гэх тодотголтой  лангуу, дэлгүүрүүд өнөө цагт манайд эрчээ авч гэр хорооллын гудамжуудаас эхлүүлэн, Хархорин, Урт цагаан, Нарантуул орчимд жинхэнэ утгаараа “цэцэглэчихсэн” байх. Өнгө үзэмж муутай олон төрлийн хувцас нь дунд оймс, хөхөвч, дотуур нимгэн өмд хүртэл бий. Арай л дотоож байдаггүй. Үнэ ханшийн хувьд оймс гэхэд  500-1000 төгрөг гэнэ. Бас болоогүй хичээлийн шинэ жил гээд барааны ханшаа нэмчихдэг.

Худалдагч бүсгүй Солонгос, АНУ, Германаас орж ирсэн бараанаас шилээд аваарай. Хятадын чанар муутай барааг дагуулахгүй шүү гэж рекламдана. Шилмэл комиссыг тойрсон лангуунуудыг олны хөл даржээ. Энэ нь иргэдийн амьдрал, санхүүгийн боломж ямар байгааг илтгэнэ.

Түүнчлэн хуучин хувцас буюу комиссын бараа арьсны харшил үүсгэдэг гэсэн мэдээлэл бий. Импортоор орж ирж байгаа хуучин хувцаснууд  лабораторийн хяналт, шалгалтаар мөөгөнцөртэй, нян бактеритай гэсэн дүгнэлт гарвал Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орж ирсэн тухайн улс руу буцаах, эсвэл устгалд оруулах арга хэмжээ авдаг байна.

Комиссын хувцас, хөнжил зэргээс арьсны харшил үүсэх магадлал маш өндөр байдаг гэнэ. Мэргэжлийн эмч харшлаар өвдөхгүйн тулд дархлаагаа сайн байлгах хэрэгтэй гэж зөвлөж байна. Хэрвээ хэрэглэж байгаа комиссын хувцас, хөнжил зэргээс харшил туссан гэж үзвэл хамгийн түрүүнд хэрэглэхээ болих хэрэгтэйг Анагаах ухааны доктор, дархлаа судлаач В.Хадхүү  анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн