Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар иргэдээс хууль бусаар тарвага агнасан хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Өчигдөр (2018.09.03) NISSAN HINO маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Б нь хууль бусаар агнасан 20 ширхэг тарваганы арьсыг нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус товчоогоор есдүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 05 минутанд ISTANA маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Н-г арьстай 3 ширхэг тарвага, иргэн Б-г арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчил гарчээ. Товчоогоор наймдугаар сарын 31-ны оройн 22.00 цагийн орчимд архангай аймгийн чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан байна.