Испанийн армийн хамгийн залуу ахмад, дарангуйлагч асан Франциско Франкогийн шарилыг бунхнаас гаргах шийдвэрийг Засгийн газар нь дэмжлээ. Одоогоор Генералын шарилыг шилжүүлэх ажиллагааг нууцаар зохион байгуулахаар төлөвлөж, хаана оршуулахыг нь хүртэл нууцалж байгаа аж. Энэ нь олон нийтийн зүгээс ямар нэг сөрөг үйлдэл гарахаас болгоомжилсон хэрэг юм байна. Шарилыг энэ оны сүүлээр бунхнаас гаргаж оршуулах төлөвтэй байгаа юм. Засгийн газрын энэ шийдвэрийг харгис дарангуйлагчийн гэр бүл үр хүүхэд нь эсэргүүцэж, энэ нь олон сая Испаничуудын сэтгэлд үлдсэн шархыг хөндөхөөс өөр үр дүнгүй гэж шүүмжилж байгаа аж.
Генерал Франциско Франко нь 1975 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.Түүнийг нас барсны дараа Испанийг ардчилсан нийгэмд саадгүй шилжүүлэхийн тулд улс төрийн хүчнүүд иргэний дайны үеийн гэм нүглийг нь хөндөхгүй байхаар тохирч байв. Гэвч сүүлийн жилүүдэд иргэний дайны хохирогсдын үр хүүхдүүд үнэн зөвийг тогтоож, буруутай этгээдүүдийг шүүхийг шаардаж эхэлсэн нь эрх баригчид дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн бололтой.
Франког Засгийн эрхийг гартаа барих үед өөрийг нь эсэргүүцсэн 140.000 мянга гаруй иргэнийг цаазалж, ямар ч нэр хаяггүй бөөнөөр нь булшилсан гэдэг.
1 comment
ЮУН нууцлах вэ?Гэр бүлийн хүмүүс нь 15 хоногийн дотор хаана ,яаж оршуулахаа шийдэхийг засгийн газраас хүсэлт тавьсан.Тохиролцоонд хүрэхгүй бол энэ ондоо багтааж улсаас энэ оршуулгы еслолыг хийхээ л медегдсен шүү дее.Енд нууцлаад бх юм бхгуй.