Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, шинжилгээний бичгээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг. Ингээд Дүүргүүдийн шинжилгээ авах эмнэлгүүдийн байршил болон цагийн хуваарийг нэгтгэн хүргэж байна. Бусад шаардлагатай мэдээллийг харьяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нараас тодруулна уу.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ
Багануур дүүрэг
Үзлэг оношлогоог хүүхдийн тасаг, төрөх тасгийн эргэлтийн төв хаалганы 1-р давхарт 08:00-17:00 цагийн хооронд хийнэ.
Цэцэрлэгийн хүүхдүүд үзлэг, оношлогоонд хамрагдах өдөр тухайн цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн эмч ирж, зохицуулалт хийж өгнө.
Үзлэг, оношлогоонд орох өдрийн өмнөх өдөр амбулаторийн эрхлэгчид хүүхдүүдийн нэрсийг авчирч өгнө. /овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг, регистрийн дугаар/
Оношлогооны урвалжийн өртөг болох 1000₮ кассанд тушааж, тасалбарыг үзлэг хийж байгаа эмчид өгнө.
Багахангай дүүрэг:
Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:00-10:00/
Бямба-Ням /Ажиллахгүй/
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв- 1 дүгээр хороо, Өндөр толгойт
Баянгол дүүрэг:
Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:00 -15:00/
Бямба-Ням /09:00-15:00/
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 18 дугаар хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж
Сүхбаатар дүүрэг:
Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:30 -11:00/
Бямба-Ням /08:30-14:30/
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв- 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж
Салбар амбулатори I- 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орос 3-дугаар сургуулийн баруун талд байрладаг
Салбар амбулатори II- 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн байр
Сонгинохайрхан дүүрэг:
Эцэг эхчүүд дээрх хуваариар харъяа цэцэрлэг дээр ирж урьдчилан сэргийлэх үзлэгийн цагийн хуваарийн дагуу хүүхдүүдээ үзлэгт бүрэн хамруулна уу.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр хүүхдийн өндөр, жинг хэмжих, арьс өнгө, амны хөндийн үзлэг хийх, шээсний болон цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүд хийгдэнэ.
Сайтар угааж цэвэрлэсэн тунгалаг жижиг шилэн саванд хүүхдийн шээсийг хийж, битүүмжилж эмч, эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгөх. / 100-150 мл шээс/
Шаардлагатай мэдээллийг харъяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нараас тодруулж лавлана уу.
Хан-Уул дүүрэг:
Цагийн хуваарь: Даваа-Баасан /08:30-10:00/
Бямба-Ням /Ажиллахгүй/
Хан-Уул эрүүл мэндийн төв- 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө
Яармаг салбар- Яармагийн дэнжид байрладаг
Чингэлтэй дүүрэг:
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-10:00
Бямба-Ням /Ажиллахгүй/
Төв салбар- 4 дүгээр хороо, бага тойруу 56, Байгалийн түүхийн музейн хойд талд, Сангийн яамны зүүн талд 3 давхар цэнхэр байшин
Хүүхдийн амбулатори- 15 дугаар хорооны цогцолбор байрны хойд талд байрладаг
Баянзүрх дүүрэг